Үйл явдал1 мин унших
Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн чуулга уулзалт нээлтээ хийлээ

УИХ-ын намрын чуулганы нээлт болон Олон улсын ардчиллын өдөр-тэй зэрэгцэн, 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотноо Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн чуулга эхэллээ. Энэхүү чуулгад Ази тивийн 13 улс орны эмэгтэй парламентын гишүүд хуран чуулж, “Эдийн засгийн эрх мэдлийг тэлэх замаар жендерийн тэгш байдлыг хангах нь: Тогтвортой ирээдүйн бодлого” сэдвийн хүрээнд бүс нутгийн эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, боломжийн талаар хэлэлцэж байна. Чуулганы үр дүнд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодит шийдэл, хамтын ажиллагааны шинэ боломжууд нээгдэхийг найдаж байна.

