Байр суурь1 мин унших

Э.Батшугар: Ирэх 7 хоногоос И-баримтын бичгийг автоматаар картаар бүртгэдэг болно

УИХ-ын чуулганы /2025.09.19/-ний өдрийн хуралдаанаар  Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн,  Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар:

Ирэх 7 хоногоос И-баримтын бичгийг шууд автоматаар картаар нь бүртгэдэг болчхож байгаа. Тэр нь яаж хэрэгжих вэ гэвэл, жишээлбэл  500 төгрөгийн зогсоолын төлбөрийн и-баримтыг хүмүүс уншуулдаггүй. Нийт и-баримтын 50% нь уншуулдаггүй юм байна лээ. Зарим нь хэвлэхдээ бүдэг хэвлэчихсэн гэх мэтээс шалтгаалдаг байх. Тэгэхээр банкны аппликэйшн руугаа ороод, аль нэг картаа сонгоод автоматаар и-баримт бүртгэгддэг болно. Унтраачхаж болно. Тэр бол хувь хүний сонголт. Заавал бүртгэнэ гэсэн үг биш. Гэхдээ аль болох цахимжуулаад хялбар болгоод нөгөө талдаа цаас хэмнэж байгаа зүйл л дээ. 3 банк ирэх 7 хоногоос орно. Цаашлаад бүх л банкнуудыг оруулна. 

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Цахим Засгийн газарХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2023
  2. 2021
  3. 2014