Байр суурь1 мин унших
З.Мэндсайхан: Чанарын удирдлагын тогтолцоог бий болгож байна гээд жирийн иргэн хоол, хүнс үйлдвэрлэл рүү орж ирэхэд нь саад тотгор үүсгэчих вий!
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.09.16/ хуралдаанаар Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:
Нэгдүгээрт, хуульд өөрчлөлт оруулах шаардлага ямар байна вэ гэхээр хүнс үйлдвэрлэл гээд яривал чанарын удирдлагын тогтолцоог бий болгох гээд байна. Үйлдвэрлэлийн аргаар боловсруулагдсан мах хүн амд нийлүүлэгдэнэ гэдэг ч юмуу энэ асуудлыг зохицуулах гээд байгаа гэж харж байна. Зөв үү?
Хоёрдугаарт, яг энэ тогтолцоо хэрэгжсэнээр зөвшөөрлийн тоо хэмжээ нэмэгдчихээр жирийн иргэн хоол хүнс үйлдвэрлэл рүү орж ирэхэд саад тотгор бий болгоод өгчих вий. Энэ асуудалд тодорхой хариулт өгөөч.
Хүнс эрүүл байвал, хүн эрүүл байна. Энэ асуудлыг шим тэжээл талаасаа ойлгох нь нэг өөр, хүнс үйлдвэрлэгч талаасаа та бүхэн хэрхэн харж байна вэ? Тэдний саад бэрхшээлийг нэмэгдүүлээд зөвшөөрөл, лиценз болоод явчих вий.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

