Байр суурь2 мин унших
Ж.Галбадрах: Хүнсний аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрч, хуульчилж байгаа нь том ахиц
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.06.18/-ны өдрийн хуралдаанаар Хүнсний тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Галбадрах асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
1. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулиар хүнсний аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн хэсэг мөн хэмээн заасан байдаг. Анх удаа ийн хуульчилж байгааг талархан хүлээн авч байна. Энэ бол том ахиц. Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлан гэж байна. Үүний 101 дүгээр хуудасны дүгнэлт зөвлөмж гэсэн хэсэгт хуулийн хэрэгжилтийн нэгдсэн үнэлгээ 32,5%-тай байна гэжээ. Маш бага үзүүлэлт. Өнөөдрийн энэ өөрчлөлтөөр дээрх үзүүлэлт хэрхэн сайжрах вэ? Тооцоо, судалгаа бий юу?
2. Хууль батлагдсанаар хүнсний импортод ямар өөрчлөлт орох вэ? Үнэ өсөх үү, эсвэл буурах уу? Үйлдвэрийн болоод импортын бараа бүтээгдэхүүний ялгаа арилахаа болчихсон байна гэж та хэлсэн. Бид импортын хараат байдалд орж буюу хүнснийхээ 49 хувийг импортоор оруулж ирж байна. Энэ хамаарлыг хууль гарснаар бууруулж чадах уу?
3. Нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагын 9-д цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэлд хамгийн үнэтэй хэрнээ хамгийн чанаргүй түүхий эд бүтээгдэхүүнээр нийлүүлж байгаа нь хүнсний хангамжийн нэг хэсэг болсон хүүхдийн хүнсний ханган нийлүүлэлтийн асуудал нь хүнсний болон боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дунд зохицуулалтгүй орхигдсонтой холбоотой гэсэн. Тэгвэл уг зохицуулалтыг хэрхэн хийснийг тайлбарлаж өгөхийг хүсье!
Сургуулийн гал тогоонд ажиллах хүмүүсийн орон тоо хангалтгүй, сургууль өөрөө хариуцъя гэхээр дарамт их ирдэг. Бусдад түрээслэхээр түрээсэндээ мөнгө нь орчихоод хоолны тэжээллэг чанар сайжрах асуудал орхигддог. Үдийн хоолны мөнгө 2500 төгрөг. Улсын төсөвт хүүхэд үдийн цайны мөнгийг нэмэгдүүлэх зорилт бий юу? Халдвар, өвчлөл буурах тооцоолол байна уу? Хеликобактер их. Боловсролын салбарын хүн учраас үдийн цай, хоолтой холбоотой шинэчлэлүүдийг ариун цэвэр, аюулгүй байдал талаас нь тодруулмаар байна.