Үйл явдал2 мин унших
Хүчирхийллийн эсрэг Үндэсний хорооны анхдугаар хуралдаан боллоо

Одоохон...
Үйл явдал2 мин унших


Тус хорооны анхдугаар хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар үг хэлэхдээ “Хүчирхийлэл нь зөвхөн Хууль зүй, дотоод хэргийн яам болон Гэр бүлийн асуудал хариуцсан салбарын байгууллагууд, иргэний нийгмийнхний анхаарал хандуулах асуудал биш. Бүхий л салбар тэр дундаа, соёл, боловсрол, эрүүл мэнд, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүчирхийллийн эсрэг өргөн хүрээтэй хамтран ажиллах хэрэгтэй ” гэдгийг онцоллоо.
“Хүүхэд, гэр бүлд хамгааллын үйлчилгээ үзүүлэх төрийн үйлчилгээний бүтэц, нэгжийг 2017 онтой харьцуулахад 6.5 хувиар нэмэгдүүлсэн. Ингэснээр зарим эерэг өөрчлөлтүүд гарч байна. Тухайлбал, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн хүүхдийн тоо 2023-2024 онд 7.3 хувиар буурсан. Мөн эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн тоо 2023-2024 онд 20 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарсан” зэрэг мэдээллийг өгсөн юм.
Гэхдээ хүчирхийллийн хохирогч хүүхдүүдэд үзүүлж байгаа өнөөгийн хамгааллын үйлчилгээнд анхаарах зүйлс байгааг дурдаад өнгөрсөн жилээс Хүүхэд хамгааллын тухай хуулийн “шинэчилсэн найруулга” хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан сум хороодод ажиллах болсон нь хамгааллын үйлчилгээг илүү сайжруулсныг онцоллоо.
Тус хуралдаанд Технологи ашиглан үйлдэж буй жендерт суурилсан хүчирхийлэл, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, Хүчирхийллийн хохирогч хүүхдэд үзүүлж буй хүүхэд хамгааллын үйлчилгээ, Боловсролын сургалтын хөтөлбөр дэх хүчирхийллийг таних, урьдчилан сэргийлэхтэй холбоотой дүн шинжилгээ зэрэг 6 сэдвээр илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.