Үйл явдал3 мин унших
ТББ-ууд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Жавхланд шаардлага хүргүүллээ

Сэтгүүлч Namuuna
Одоохон...
Үйл явдал3 мин унших

Сэтгүүлч Namuuna
1. Зохион байгуулалт, төлөвлөлтийн хувьд:
Хөгжлийн зорилтот хөтөлбөр боловсруулах ажил 2021 онд эхэлсэн гэх хэдий ч иргэний нийгмийн төлөөлөл 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс Ажлын хэсэгт орж ажилласан. Үүний зэрэгцээ ажлын 3 өдөрт багтаан засаглалын зорилтот хөтөлбөрийн төсөлтэй танилцаж, санал бэлтгэх үүргийг АХ-ийн гишүүдэд даалгах зэргээр иргэд, иргэний нийгмийн бусад байгууллагыг санал бэлтгэх үйл явцад татан оролцуулах боломжийг хязгаарлаж, хөтөлбөр боловсруулахад иргэний оролцоог бодитойгоор хангах зарчмыг зөрчсөөр байна.
2. Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн агуулгын хувьд:
Хөгжлийн үйл явцад оролцогч бүх талын бодитой оролцоог хангаагүйгээс Засаглалын зорилтот хөтөлбөрийн төслийн агуулга нэн тэргүүнд, зайлшгүй хэрэгжүүлэх зорилтуудыг эрэмбэлээгүй, хоорондын уялдаа холбоог хангаагүй, тооцоо судалгаанд үндэслээгүй буюу хууль тогтоомжид заасан шаардлага хангаагүй зэрэг дутагдал байна.
Засаглалын зорилтот хөтөлбөрийн төсөлд тусгасан зарим зорилт нь Монгол Улсын Үндсэн Хуультай зөрчилдсөн буюу одоо яригдаж буй Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд байгаа нь хууль дээдлэх зарчимтай зөрчилдөж байна.
Иймд иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн дараах ШААРДЛАГЫГ хүргүүлж байна.
1. Дунд хугацааны Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүд нь 2030 он хүртэлх хугацааг хамарч буй тул боловсруулах явцад бүх талын бодитой оролцоог хангахад төсөлтэй танилцах, санал бэлтгэх ба илтгэх, тэдгээрийг хэлэлцэх болон зөрүүтэй асуудлаар зөвшилцөх зэрэгт хангалттай хугацаа олгох, үүний тулд ажлын явц, зохион байгуулалтыг эргэн харах. Ингэхдээ хөтөлбөрүүдийн төслийг 30-аас доошгүй хоног цахимд байршуулах.
2. Бүх хөтөлбөрийн төсөл, тэдгээрийг боловсруулахад ашигласан судалгаа, тооцоо, мэдээллийг бүх талуудад адил түвшинд олгох.
3. Зорилтот хөтөлбөрийн төсөл дэх Монгол Улсын Үндсэн Хуультай зөрчилдсөн агуулгыг хасах.
4. Хөгжлийн зорилтот хөтөлбөрийг тодорхой, хэрэгжихүйц, хэмжигдэхүйц, бодитой байх шалгуурт нийцүүлэн боловсруулах.
Иргэний нийгмийн байгууллагууд бид улс орныхоо дунд хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулахад үр дүнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Иймд энэхүү шаардлагад нухацтай хандаж, бидний өгсөн саналын дагуу тодорхой арга хэмжээ авахыг хичээнгүйлэн хүсье. Тус шаардлагын хариуг доорх хаягаар ирүүлнэ үү.
Хувийг ХЗДХЯ-ны ТНБД бөгөөд Засаглалын хөтөлбөрийн дэд ажлын хэсгийн ахлагч П.Сайнзоригт хүргүүлэв.
ИРГЭНИЙ НИЙГМИЙН КОНСОРЦИУМ ба ХЭФ-ын гишүүн байгууллагын төлөөлөл: