Үйл явдал3 мин унших
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Засгийн газрын тайланг сонслоо

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал3 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй тул УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаарх тайланг танилцуулсан юм.

Хууль тогтоомжийн биелэлтийн талаарх тайланг зурагт хуудсаар танилцуулбал,




Хууль зүй, дотоод хэргийн сайдын салбарын тайланг сонссоны дараа УИХ-ын гишүүд мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга авсан юм. Үүнд, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хууль батлагдсанаас хойш гэр бүлийн хүчирхийлэл, үүний дотор хүүхдийн эсрэг гэмт хэргийн талаар тодруулахад, 2017 оноос хууль мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан 2018 онд гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эсрэг гэмт хэрэг нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа гэдгийг Ажлын хэсгээс тайлбар хийв.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй томоохон бүлгийн нэг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд юм. Энэ бүлэг хүмүүст зориулсан ямар ажил хийсэн талаар тодруулав. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариултдаа, энэ чиглэлд хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа. Тухайлбал, хамтарсан баг тухайн нутаг дэвсгэрт ажиллаж, айл өрхөөр явж судалгаа хийх зэрэг ажлуудыг 2021 оноос хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэв.
УИХ-ын гишүүн Д.Батлут, гэр бүлийн хүчирхийлэл юунаас үүдэж буй нарийвчилсан судалгаа хийсэн эсэх талаар, мөн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо, үүнээс гарах үр дүнгийн талаарх тодруулахад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар 2020 онд дараах таван төрлийн судалгаа хийсэн гэв.
УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авсны зарим гишүүд нийгэмд хүртээмжтэй аян, уриаг үргэлжлүүлэх, сэтгэл зүйчдийн боловсон хүчний тоог нэмэгдүүлэх зэрэг саналууд хэлснээр өнөөдрийн Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө