"E-Mongolia 5.0" хувилбар нь төрийн үйлчилгээний төлбөр тооцоог иргэдэд хялбар, хурдан шуурхай болгох зорилготой төлбөрийн "Ухаалаг хэтэвч"-тэй боллоо.
Энэхүү цэсээс төрийн үйлчилгээний төлбөр тооцоотой холбоотой бүх үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдлээ. Тухайлбал: Төрийн үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэхээ цахим хэтэвчиндээ хүлээн авч төлөх, төлсөн төлбөрийн ибаримтаа авах, ибаримтын системд автоматаар бүртгүүлэх боломжтой. Иргэд өөрийн ашигладаг банкны картаа цахим хэтэвчиндээ холбон төрийн үйлчилгээний төлбөр тооцоогоо картаар төлөх боломж бүрдсэн. Одоогийн байдлаар Худалдаа хөгжлийн банк болон Голомт банкны карт холбох боломжтой.