УИХ-ын чуулганы /2025.09.23/-ны өдрийн хуралдаанаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүн П.Сайнзориг:
Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор Төсвийн байнгын хорооноос оруулж ирж байгаа санал дүгнэлтийг зарчмын хувьд дэмжиж байна. Тогтоолын 1.1 дэх заалтын 5 дахь дэд заалт дээр тавьсан асуудлыг бид хүлээн авах, 3 дахь заалт буюу хүчин төгөлдөр болохтой холбоотой тэр аваагүй асуудал нь агуулгаараа логикийн хувьд зөв. Яг өнөөдрийн нөхцөлд логик нь зөв.
УИХ-ын тогтоол, алт хөтөлбөрийг харах юм бол хууль санаачилж болохгүй гэдэг дээр хориг тавьчихаж байгаа юм. Тэгэхээр уг нь 1.5 дахь заалт маань чиглэл болгосон буюу тодорхой тогтоолын төслийг оруулж ирээч гэдэг “чиглэл” юм. Уг нь бодлого нь гараад тэр бодлого буруу батлагдсан тохиолдолд тавьсан бол цаашдаа их зөв логик байсан юм. Яг үүн дээр тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах асуудлыг хаагаад тавьчихаж байгаа юм биш биз дээ? Магадгүй өөрчлөлтүүд өөр агуулгаар ч байж болно. ТХГН-ийг өргөжүүлэх байдаг юм уу? Тэгэхээр агуулга маань бүрэн протоколтойгоо л уншигдахгүй бол сонин логик үүсээд үлдэж байна. Цаашдаа ТХГН-ийг хэмжээг багасгаж болохгүй гэдэг логикоор тавьсан юм байна гэж ойлгоод байгаа юм.
3 дахь заалтыг бид хүлээж авах ёсгүй. Хэрэвзээ хүлээгээд авбал ердийн журмаараараа буюу хэвлэгдсэн дээрээ л хүчин төгөлдөр болж байгаа юм. Төсвийн хууль хүчин төгөлдөр болох заалттай холбож өнөөдрийн байдлаар тайлбарлах ямар ч боломжгүй. Цаашдаа тавьсан тогтоолоо хүрээ хязгаартай тавих хэрэгтэй. Тогтоолыг хэрэвзээ хүлээж авахгүй байх юм бол энүүгээрээ үлдэнэ. Авах юм бол ердийн журмаар тогтоол үйлчлэх л зарчим үйлчилнэ.