УИХ-ын чуулганы /2025.09.23/-ны өдрийн хуралдаанаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Уянга:
2025 оны 7 сарын 9-ний "Алт- 3" аянтай холбоотой УИХ-ын тогтоолын 5 дугаар зүйл дээр Ерөнхийлөгчийн хориг тавигдлаа гэж ойлгосон. Хоригийнхоо өгүүлбэрийг нь өгүүлбэрээр нь уншихаар гадаад валютын богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлж, үр өгөөжийг өгөх Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх боломжтой алтны үндсэн ордуудыг судлаад, улсын тусгай хамгаалалттай газрууд 46, 47 гэсэн тогтоолуудыг дурдаж байгаа юм. УИХ-ын тогтоолын төслийг боловсруулаад Их хуралд яаралтай өргөн мэдүүлэх гэсэн агуулгатай ийм заалт. Тэгтэл манай Ерөнхийлөгчийн тамгын газрынхан их сайн ажилладаг, гэхдээ арай л нэг үе шат түрэгдээд ороод ирчихсэн юм шиг. Их хурал дээр, төсвийн тодотгол дагаж орж ирсэн. Энэ тогтоолын үеэр тогтоол УИХ-ын тогтоолын төсөл дээр яг ямар төслүүд байгаа нь мэдэгдээгүй. Тэгээд тэр мэдээллээ яг хаанаас аваад, яг аль нь юм бэ.
Гэтэл 46, 47 дээр тогтоолуудыг уншаад, тэр орд нь байх гээд, таамаглаад бүх юм нь таамаг дээр явж байснаа, Их хуралд яаралтай өргөн мэдүүлэх, УИХ-ын тогтоолын төслийг боловсруул гэсэн заалт дээр хориг тавиад арай л түргэдчихсэн юм шиг. Ядаж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам энэ судалгаагаа хийгээд, эргээд Их хурал дээр орж ирэхэд нь хил заагаа ярилцах ёстой байсан юм шиг санагдаад байх юм. Үүндээр хариулт авъя. Б.Батбаатар сайд сууж байна. Улсын тусгай хамгаалалттай, тусгай хэрэгцээтэй газар нутагтай холбоотой мэдээллийг УИХ-ын гишүүдэд заавал өгөхийг хүсэж байна. Газрын тухай хууль дээр тусгай хэрэгцээний газар нутгийн ангиллыг тодорхой 16 дугаар зүйл дээр бичсэн байдаг.
УТХГ нийт нутаг дэвсгэрийн 21% гээд таны хэлж байгаа зөв. Цааш нь унших юм бол орон нутгийн тусгай хамгаалалттай газар гээд тодорхой хувь байдаг. Улсын хилийн газар батлан хамгаалах зориулалттай газар гээд отрын бэлчээр орон нутгийн тусгай хэрэгцээний газар гээд бүх газруудаа нэмбэл Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 74% нь ямар нэгэн ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжгүй газар нутаг байдаг. Зөвхөн 26% дээр нь үйл ажиллагаа явуулах боломжтойгоос одоо 1,2% байна уу? Тэрэнд нь л тусгай зөвшөөрөл байгаа. Үүнийх нь 0,25 хувьд нь л ашиглалт явж байна.