УИХ-ын чуулганы /2025.09.23/-ны өдрийн хуралдаанаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
Алт- 3 аяныг хэрэгжүүлэхтэй холбоотой хэсэгчилсэн хоригийг хүлээж авах нь зөв гэж бодож байгаа. Энэ асуудлыг орж ирсэнтэй холбоотойгоор тодруулж асуух асуулт байна. Түрүүн танилцуулга дээр ч гарсан олон улсын гэрээ конвенцтой холбоотой асуудлууд байгаа. Яг ямар олон улсын гэрээ конвенцыг зөрчилдөж байгаа вэ. Миний ойлгосноор Олон улсын конвенцоороо бид нар үүнийг батлах боломжгүй гэж харагдаад байгаа. Яг хуулиасаа хайхаар аль конвенц нь гэдэг нь бас тодорхой, тайлбар орж ирээгүй байна.