Байр суурь2 мин унших
Б.Идэрбат: Төрийн байгууллага нь очоод лацаддаг. Лацыг нь эвдээд алтыг нь ухаад сууж байдаг улс манайхаас өөр байна уу?
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
Уг тогтоол батлагдаж байх үед бас Монгол улсын Ерөнхий сайдаас Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд ашигт малтмал, тэр дундаа алт олборлож байгаа үйл явц хуулийн дагуу байж чадаж байгаа юу үгүй юу, хэдий бидэнд хэрэгтэй ч, алтаа зөв хянаж чадаж байна уу үгүй юу гэдэг асуулт байв. "Алт аян"-тай холбогдуулан Монгол Улсын алтны нөөцтэй олон олон газар юу болж байгааг сошиалаар та бүхэн харж байгаа байх.
Миний дэмжиж байгаа шалтгааны 2-т Монгол улс тушааж байгаа, олборлож байгаа алтаа бүрэн гүйцэд Монгол банкандаа авч чадаж байгаа юу үгүйгэдэг бас эргэлзээтэй. Тоо худлаа хэлдэггүй гэж ярьдаг. Ковидын үед буюу бүх зүйл хаалттай байхад тушааж байсан алтны хэмжээ өнөөдрийн алтны хэмжээ 2-ын хооронд тэнгэр газар шиг зөрүү бий. Тэгэхээр үндсэн 2 асуудлаа шийдчихээд Монгол Улсын үүц болсон ордууд руугаа орох ёстой.
Тэгэхээр алттай холбоотой асуудалд дараагийн анхаарах ёстой зүйл бол хүмүүс ажлаа хийж тодорхой сэжиг бүхий тохиолдлуудыг илрүүлээд Экологийн цагдаагийн алба руу хүргүүлдэг. Эргээд ямар ч хариу байхгүй. Ард иргэдэд ч тэр байгууллагад ч тэр мэдээлэл байхгүй. Энэ тохиолдолд ямар хардалт үүсэж байна вэ гэхээр хамгаалах нэрээр ухаад байдаг юм биш биз гэсэн. Хүрээнээс хөөгдсөн гамин бороон замдаа түйвээж байна гэдэг шиг Сэлэнгэ хавиас хөөгдсөн нөхөд тийшээ очиж ухаж төнхчих гээд байх зовлонтой юм билээ.