Үйл явдал1 мин унших
Б.Жаргалан: ҮХЦ яаж шийдэхээс үл хамааран Улсын Их Хурал улс төрийн шийдвэр гаргаж Ерөнхий сайдыг огцруулсан факт түүгээрээ үлдэнэ

Ерөнхийлөгчийн хориг
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Энэ тухайд УИХ-ын гишүүн Б.Жаргалан байр сууриа илэрхийллээ.
Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дарга зэрэг улс төрийн албан тушаалтнуудыг огцруулах нь парламентад суудалтай улс төрийн намуудын хувьд цэвэр улс төрийн шийдвэр байдаг.
Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаад эрх баригч Монгол ардын намаас томилогдсон Ерөнхий сайд болон УИХ-ын даргыг хоёуланг нь огцруулах шаардлагатай гэсэн улс төрийн шийдвэр гаргасан.
Тийм ч учраас АН-ын 31 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах санал өгсөн. Энэ бол бодит факт. Харин процессын хувьд алдаа гарсан эсэхийг Ерөнхий сайдын гомдлын дагуу маргааш ҮХЦ дүгнэнэ.