Байр суурь2 мин унших
Б.Энхбаяр: Баталсан өдрөөс нь дагаж мөрдөнө гэсэн заалт нь Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд заасан хориг тавих үндсэн бүрэн эрхэд халдаж буй хэрэг
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Иймээс энэ хоригийг хүлээж авах хууль зүйн үндэслэлтэй гэсэн байр суурьтай байна. Учир нь энэ асуудлаар Монгол Улсын ҮХЦ-ээс 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор урьд нь мөн шийдвэр гарч байсан. Тухайн үед баталсан өдрөөс нь хүчин төгөлдөр дагаж мөрдсүгэй гэсэн энэ заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих бүрэн эрхэд халдсан байна аа. Мөн
Тиймээс энэ хоригийг хүлээн авч залруулах ёстой. Үүнтэй холбоотой ХЗБХ-ны хуралдаан дээр ганцхан энэ тогтоолыг баталсан өдрөөс нь дагаж мөрдүүлчихсэн юм биш биз. Өөр баталсан өдрөөс нь дагаж мөрдөнө гэсэн хуулиуд баталсан уу гэдгийг би асуусан. Чуулган дээр надад урьдчилаад ирүүлээрэй гэсэн. Ирүүлээгүй байна. Судлаад үзтэл
Одоо бид төсвийг хэлэлцэж байгаа. Төсвийн хэлэлцэх дэгд оруулсан өөрчлөлтийг 2025 оны 7 сарын 9-ний өдрөөс буюу мөн өдрөөс нь хүчин төгөлдөр дагаж мөрдсүгэй гэж хууль баталсан байна. Өөрөөр хэлбэл бид үндсэн хуулийн зөрчилтэй эрх зүйн нөхцөл байдалд 2026 оны төсвийг хэлэлцэж байна.
Сайшаалтай зүйл нь Монгол Улсын Ерөнхийлөгч төсвийн төсөлд бол хориг тавиагүй юм байна. Энэ үндэслэлээр улсын төсөв нь баларчихвал улс нь баларчихна гэж бодсон байх. Дагасан тогтоол дээр л сая хэлсэн үндэслэлээр баталсан байна. Тиймээс УИХ-ын удирдлага, Тамгын газрыг тайлбар хэл гэж хүсэх гэж байна.
Түүний асуултад УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж хариуллаа.