Байр суурь2 мин унших
Б.Энхбаяр: Улс төрөөс хараат бус Шүүх тогтолцоог гажуудуулахгүйн тулд томилгоог илүү процесстой, олуулаа шүүж хийдэг болох ёстой юм
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр гишүүдийн асуултад хариулж, үг хэлэв.
Тухайн үед ШЕЗ-ийн Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэнтэй ч хэлэлцэлгүй томилчихдог байсан. Бид хэн ажиллаж байгааг нь ч мэддэггүй үе бий.
Тиймээс нэг хүнээс хамааралтай шүүх эрх мэдлийн тогтолцоог илүү нээлттэй, процесстой, илүү намтар түүхийг нь гэрэл цохиулдаг, илүү олуулаа шүүдэг тогтолцоог хийхийг л зорьсон юм.
Тэгэхээр улс төрөөс хараат бус байх ёстой шүүх эрх мэдэл гэдэг зарчмаа дахин гажуудуулчхаад байсан юм.
Шүүхийн реформын үр дүнд тодорхой дэвшил гарсан. Жишээлбэл, ҮХЦ-ийн гишүүнд Улсын Дээд шүүхээс 3 хүнийг томилж нэр дэвшүүлдэг. Урьд нь УДШ-ийн дарга ганцаараа шийд гаргаж, УИХ албан бичиг явуулаад томилдог байсан юм. Тэр үед хуульчид бослого гаргаж байсан шүү. Шаардлага хангахгүй хүмүүс цэц дээр аваачаад байна аа гэж.
Тиймээс Улсын дээд шүүхийн нийт 25 шүүгч хуралдаж байж нууц санал хураалтаар шийднэ. Тэгтэл 35 хуульч УДШ-ийн босго давж чадаагүй. УДШ-ийн 25 хүний босгыг давна гэдэг үнэхээр амаргүй юм байна лээ.