Байр суурь2 мин унших
Б.Энхбаяр: Сүүлийн жил гарны хугацаанд цагдан хорио 3 дахин буурсан нь бидний хувьд ололт
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Хэлэлцэж буй асуудлаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр байр сууриа илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхий Прокурор томилогдох үед прокурорын хяналт, прокурорын хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр хамтарч ажиллах саналыг хэлсэн. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга УЕП хүлээж авсанд баярлалаа. Энэ чиглэлээр ХЗДХ-ийн сайдын хувьд хамгийн их асуудал байж болзошгүй байгаа энэ мөрдөн шалгах ажиллагаа, гүйцэтгэх ажил, түүнд тавих прокурорын хяналт, прокурорын дотоод томилгоо, хэрэг хяналттай холбоотой үүсгэдэг, хаадаг асуудлыг их боловсронгуй болгох нь ХЗДХ-ийн сайдын нэн тэргүүний бодлогод байгаа тул шүүхийн хуулийг шинэчилсэн. Одоо прокурорын асуудал үлдчихээд байгаа. Зарим сайн зүйлсээ хэлмээр байх юм. Маш ихээр цагдан хориод байгаа мэт мэдээлэл байгаа юм. Энэ багасаад байгаа шүү дээ.
Улс төрчидтэй ойр хүмүүс цагдан хорихоос зайлсхийж байгаа асуудлууд байна. Жишээлбэл Д.Амарбаясгалан даргын хэрэгт холбогдоод байгаа н.Эрдэнэжаргал гэж этгээдийг шүүгч 2 удаа шөнө оройн цагаар суллалаа. Шүүхийнхэн мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаад байгаа байхгүй юу. Гол хэргийн холбоотнууд, Д.Амарбаясгалан дарга хилээр гараад явчихсан уу? Жаахан шийдэмгий баймаар байна. Хууль зүйн сайд хэрэг маргаан шийдвэрлэдэг учраас нөлөөлчхөж болохгүй, Оролцдоггүй болохоор. Бүрэн эрхийнх нь асуудлыг оруулж ирвэл яасан юм. Юунаас нь айгаад байгаа юм. Түдгэлзүүлээд шалгая л даа.