Үйл явдал1 мин унших
Б.Жаргалан: ҮХЦ-ийн шийдвэртэй холбоотой хуулийн хийдлүүд хаана байгаа, процессын алдаанууд яагаад гарав гэдгийг судлах ажлын хэсэг байгуулах шаардлагатай

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба
Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар Дүгнэлтийн нэгтгэн дүгнэх хэсэгт “... энэхүү дүгнэлт Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр бөгөөд Улсын Их Хурал энэ талаар хүлээн зөвшөөрөх эсэх шийдвэр гаргахгүй.” гэж дүгнэсэн байна.
Иймд өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэхгүй, харин Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу Монгол Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд дурдсан асуудалтай холбогдуулан төрийн байгууллын хувьд шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар хэлэлцэж, гишүүд саналаа хэлнэ гэдгийг тодотгон хэлж, УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотой нийгэмд талцал хуваагдал үүсэж, улс орон даяараа бараг үндсэн хууль судлаач боллоо. Одоо улс төржилтийг хүлээн зөвшөөрч болохгүй. Тиймээс асуудалд объектив байдлаар хандаж, Үндсэн хуулиа, парламентын дархлаагаа хамгаалах талаар ярилцах нь зүйтэй.