Байр суурь2 мин унших
О.Алтангэрэл: Хугацаа нь дууссан даргатай Цэцээр хэчнээн асуудал шийдүүлэх вэ?
Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Ц.Соёлмаа
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:
Хугацаа нь дууссан даргатай Цэцээр хэчнээн асуудал шийдүүлэх вэ? Манай эрх баригчдад шийдүүлэх асуулт хүслийн жагсаалт нь дууссан уу, дуусаагүй юм болов уу? Ноднин жил хугацаа нь дууссан хүн тэнд алх цохиод л юм шийдээд суугаад байдаг. Үүнд эргэлзээ төрнө. Жишээлээд бодоход 10 жилийн ЕБС-ийн багш хүн ажил мэргэжилдээ сайн, хүүхдүүдээ шалгалтад сайн бэлддэг, аав, ээж, хамт олны хайртай багш хүн 55 нас хүрээд тэтгэмжээ аваад шууд тэтгэвэрт гарч байгаа.
Тэтгэмжээ авлаа, цаашаагаа ажиллах ямар ч нөхцөл бололцоо байхгүй. Цэцийн гишүүн болохоор хамаагүй өндөр цалин, эрх мэдэлтэй, институцийн шинжтэй шийдвэр гаргадаг хүн ингээд жил гаран байгаад байж болдог. Үүнд нь бухимдаад байгаа. Бид нар гаргасан шийдвэрийг нь яриад л сууж байна. Цэцийн гишүүдийн нэг нь дутуу, нэгнийх нь хугацаа дуусчихсан, ердөө есхөн хүнтэй, яаж болохгүй вэ гэдгийг заадаг байгууллага өнөөдөр юу хийх вэ гэдгийг бүр заадаг болтлоо ингээд л өөрчлөгдөөд л яваад байгаа. Ерөнхийлөгчийн хуультай холбоотой зүйл дээр бид нар идэвхийлэн ажиллах ёстой. Цэцийн гишүүдийг томилох өнгөрсөн жилийн хурал юу боллоо. Их хурал хариуцлагатай байх ёстой. Хэн нь МАН-ын дарга болох вэ. Хэн нь УИХ-ын дарга болох уу. Ерөнхий сайд нь огцрох уу, үгүй юу гэж хэрэлдсээр байгаад намрын чуулган дууссан.

Бид нар бүгдээрээ мэдэж байгаа. Одоо хэрүүл, хараал дууссан бол эмх цэгцэд орж томилмоор байна. Бид УИХ-аас өөр газар Цэцийг ярих газар байхгүй. Ард түмнээс мандат аваад төрийн эрх барих дээд байгууллага төлөөлөөд сууж байгаа. Өвөг дээдсийн маань хэлсэн үг ч бий. Монголын нууц товчоон дээр Бодончар мунхаг бие түрүүтэй, дээл захтай нь сайн гэсэн. УИХ хууль тогтоох дээд байгууллагын хувьд энэ улсад болохгүй бүтэхгүй байгаа зүйл, нэн ялангуяа институцийн шинжтэй асуудал дээр бид нар засах ёстой.