Байр суурь2 мин унших
С.Эрдэнэболд: Цэц нь албан тушаалтныг дүгнэлтээрээ түлхдэг, шийдвэрээрээ аваачдаг системийн хямрал нүүрлэх нь гэж харж байна!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

УИХ-ын чуулганы /2026.05.28/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/ хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд дараах байр суурийг илэрхийллээ.
Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэх Ерөнхийлөгчийн тухай, Шүүхийн тухай олон хуулиуд бий. Үйл явцын шатандаа хянагдаж байгаа хэчнээн асуудал байгаа вэ? Цэцийн дээр мөнх хөх тэнгэр байдаг гэж хуульчид ярьсаар ирсэн. 1992 оны 1 сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минутад Монгол Улсын Үндсэн хууль шинэ ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш Цэцийн маш олон маргаан шийдвэрлэх процесст би хувьдаа маш итгэл үнэмшилтэй хандаж ирсэн.
н.Гангабаатар, н.Эрдэнэбулган, н.Мөнхсайхан зэрэг Цэцийн гишүүд үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, дүгнэлтүүд онолын судалгаа сайтай, олон улсын арга зүй, онол практикийг хослуулсан, эрх зүйн суурь философийг дурдсан гээд олон талаас нь нягталсан дүгнэлтүүд гарсаар байгаад талархалтай ханддаг байлаа. Дээд шүүхийн шүүгчийн томилгоо 6 жилд нэг удаа сонгох заалтыг хасах хүртэл ийм итгэл үнэмшилтэй байлаа.
Сүүлийн нэг жил гарны хугацаанд Цэцийн дүгнэлтүүд улс төрийн өнгө аястай харагдах боллоо. Цэцийн үйл ажиллагаанд эрх зүйч гишүүний хувьд эргэлзэж байна. Одоо яах вэ? Монгол Улсын Ерөнхийлөгчийг 6 жилээр нэг удаа сонгох асуудлыг бас өөрчлөх үү? Энэ системийн хямрал руу? Цэц нь дүгнэлтээрээ түлхдэг, шийдвэрээрээ аваачдаг болох гээд байгаа хэрэг бишүү? Үндсэн хуулийг хамгаалах ёстой. Цэц нь өөрөө Үндсэн хуульдаа халдаж байгаа мэт үйлдлүүд гарсаар байгаад харамсалтай байна. Байнгын хороодын дүгнэлттэй холбогдуулаад асуухад хэлэлцэгдэж байгаа энэ асуудал шиг хэчнээн маргаан цэц дээр явж байгаа вэ?