Байр суурь1 мин унших
Х.Тэмүүжин: ҮХЦ-ийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага бий
Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Ц.Соёлмаа

УИХ-ын чуулганы /2026.04.24/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин байр сууриа илэрхийллээ.
Зарим талаар суурь зарчим зөрчсөн иймэрхүү зүйл заалтууд бол байгаад байгаа. 3 хоног гэдгийг 7 хоног гээд бичнэ гэдэг бол маш бүдүүлэг алдаа. Яг үүнтэй адилхан Цэцийн хууль тогтоомж болон. Өнгөрсөн гучаад жил маш буруу тайлбарлачихсан гажуудуулсан байдлаар хэрэглэсэн тийм хэрэглээнүүд бас байгаа юм. Тийм учраас бид ҮХЦ-ийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох. Үндсэн хуульд байж байгаа зүйл заалтуудын хоорондын уялдааг хангах хэрэгцээ шаардлага хуулийн котевкац хийх хэрэг үүссэн. УИХ үүн дээр сайн анхаарч ажиллах хэрэгтэй.
Сая Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль дотор ч гэсэн үндсэн хуулийн нэр томьёог мугуйд байдлаар өөрчилж хэрэглэх гэсэн оролдлогууд харагдаж байсан. Тйимээс үүнийг нэг мөр шийдэх хэрэгцээ бий. Маргаантай байгаа бол Үндсэн хуулийнх нь нэр томьёогоор бичих нь илүү зөв. Үндсэн хууль дээр ямар нэр томьёо байгаа, ямар зохицуулалт байгаа, тэр агуулгаар нь шууд бичих хэрэгтэй.