Байр суурь2 мин унших
П.Сайнзориг: ҮХЦ-ийн гишүүд Үндсэн хуулиа нурааж тоглож буй ШИЛДГҮҮД. Ард түмний хүсэл зориг, 3.5 сая иргэний үнэт зүйл рүү нулимж буй этгээдүүд‼
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
Ийм асуудлаар парламент хэлэлцээд сууж байгаа нь эмгэнэл. 2019 онд оруулсан Үндсэн хуулиа нэмэлт өөрчлөлттэй уялдуулж, хууль тогтоомжоо засахгүйгээр 3 парламент дамнаад явж байгаа нь эмгэнэл. Харамсалтай! Энэ бол Үндсэн хуулийн маргаан биш. Энэ нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөс өмнө байсан заалт. Үүнийг нийцүүлэх арга хэмжээгээр яаралтай авагддаг хугацаатай зөвлөмжийг Цэц өгөх байсан. Манайд улсад хууль зүйн техник онолыг ялгадаг, салгадаг, ярьдаг ч хүнгүй боллоо. Дур дураараа тайлбарладаг боллоо. Үнэхээр харамсалтай!

Энэ Үндсэн хуульд нийцүүлэх арга хэмжээ болохоос үндсэн хуулийн зөрчил биш. Маргаан үүсгээд явж байгаа нь Цэц өөрөө эмгэнэл. Бид хэд Цэцийн хууль тогтоомжийг хурдан сайжруулж өгөхөөс өөр аргагүй болжээ. Сүүлийн үед цэцэд их харамсаж байгаа. Монголын шилдэг хуульчид, МУИС-ийн хууль зүйн сургуулийн урдаа барьдаг бүх нөхдүүд л гээд байгаа. н.Баясаа даргаас бусад нь МУИС-ийн шилдгүүд нь. Гэхдээ Үндсэн хуулиа нурааж тоглож байгаа шилдгүүд! 1992 оны ард түмний хүсэл зориг 3 сая 500 мянган иргэдийн зорьж яваа үнэт зүйл рүү нулимж байгаа этгээдүүд шүү дээ.
Эрх зүйч, хуульч хүмүүс зарчимдаа үнэнч байдаг юм. Харамсалтай. Бүгд бичиж байсан номынхоо эсрэг шийдвэрүүдийг удаа дараа гаргаад явж байгаа. Ийм хүмүүстэй хариуцлагын асуудлыг нь ярьдаг байх механизмыг цаашдаа ярих ёстой! Цэндийн Нямдорж гуай шиг туршлагатай, хор шар нь гарсан хүмүүс очмоор байна. Хүний өөдөөс эгцэлж харж чадахгүй хэдэн юмнууд оччихсон.
Цэцэд төрийн эрх мэдэл байдаг юм уу эсвэл ард түмэн парламентад байдаг юм уу?