Байр суурь2 мин унших
А.Ариунзаяа: Цэцийн шийдвэрт бөөнөөрөө эргэлздэг хүмүүс нэмэгдэж буйд туйлын баяртай байна.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүүн А.Ариунзаяа:
2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 11 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан байдаг. 30 дугаар зүйлийн 2 дээр Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэж оруулсан. 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахдаа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд 4 жилээр сонгоно гэдэг заалтыг анзаараагүй сонгуулиа явуулсан гэсэн үг үү? Үндсэн хууль зөрчсөн Сонгуулийн тухай хуулиар Ерөнхийлөгчөө сонгосон гэсэн үг үү?

Тэгэхээр ийм хуулиар сонгогдсон Ерөнхийлөгчийн легитим чанар яах вэ. Энэ бол алдаа. Олон удаа сонгогдсон гишүүд маань өөр хүмүүсийн буруу юм шиг ярьж болохгүй. Үндсэн хууль дээр Ерөнхийлөгчийг 6 жилээр "зөвхөн нэг удаа" гээд тодруулчихсан байгаа учраас энэ асуудлыг өөрчлөх вий, яах вэ гэдэг дээр эргэлзээд хэрэггүй.
Үндсэн хуулиа өөрчлөхөөс нааш дахин сонгогдох асуудал байхгүй. Гагцхүү өчигдрийн Дээд шүүхийн шүүгчтэй холбоотой хүмүүс юм яриад байна. Шүүгчийг Ерөнхийлөгч 6 жилээр томилно. Гагцхүү зөвхөн нэг удаа гэдэг энэ гуравхан үг байхгүй байна гэж үзэж цэц зөрчсөн байна гэсэн шийдвэрийг гаргаад Дээд шүүхийн шүүгчийг яг яах гээд байгаа нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсчихлээ.
Цэцийн шийдвэрт бөөнөөрөө эргэлздэг хүмүүс нэмэгдэж байгаад туйлын баяртай байна. Би жилийн өмнө “цэц ч дээ” гэдэг ойлголттой болсон!