Байр суурь1 мин унших
А.Ариунзаяа: УИХ цэцийн энэ дүгнэлтийг хүлээж авч, шуурхай ажиллах шаардлагатай!
Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Ц.Соёлмаа

Улсын Их Хурлын чуулганы /2026.03.31/-ний өдрийн нэгдсэн хуралдаан болж байна. Өнөөдрийн хурлааар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/ хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
Дэгийн хуулийн чухал заалтуудыг ярьж байна. Үүнтэй холбоотой 2025 оны 12 дугаар сарын 26-наас эхлээд эдгээр заалтуудыг түдгэлзүүлчихсэн байгаад байгаа юм байна. Ерөнхий сайдын маргаантай холбоотой энэ заалтууд Ерөнхий сайдыг огцруулах гэдэг юм уу, итгэл үзүүлэхгүй байгаа энэ цаг үед хуулийн заалтууд түдгэлзүүлчихсэн, байхгүй байгаа л гэсэн үг юм байна.
УИХ цэцийн энэ дүгнэлтийг хүлээж авч, Үндсэн хуульд нийцүүлж 7 гэснийг 10 хоногийн дотор болгох гэж засах юм байна. Бид шуурхайлж ажиллах ёстой. Х.Булгантуяа дэд даргын хувьд энэ хуулийн хугацаандаа багтах гэж хурлаа хийсэн.Тухайн үед чуулгандаа ороогүй, ирцдээ ороогүй бойкотлоод байсан гишүүд өөрөөсөө нэхээгүй ёс зүйг, өнөөдөр бусдаас нэхээд ичгүүргүй элдэв янзын юм яриад байгаа. Цаашдаа чуулганыхаа ирцэд гишүүд орохгүй бол Үндсэн хуулийн хугацаатай ийм үед яах вэ гэдэг асуудлыг бодох ёстой.