Байр суурь1 мин унших
Л.Мөнхбаатар: Ерөнхийлөгчийн тухай хуульд орох өөрчлөлтийг ЗГ хийж гүйцэтгээгүй, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн байна гэсэн цэцийн дүгнэлт гарсан!
Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
Их Хурлын дарга аа Цэцийн дүгнэлтийг өнөөдөр хэлэлцэж байна. Хэлэлцүүлэг дээр дүгнэлт танилцуулсан, ҮХЦ-ийн гишүүд байхгүй,оролцохгүй байгаа. Сүүлийн жил орчим ҮХЦ-ийн гишүүд дүгнэлт танилцуулчхаад, хурлын танхимыг орхиод гараад явчхаад байгаа юм. Энэ хэлэлцүүлэгт оролцож сонсох ёстой. Үүнийг Дэгийн хуульд яригдаж байгаа энэ үед Их Хурлын дарга оруулах нь зүйтэй байх. Энэ удаагийн цэцийн дүгнэлт тодорхой гарсан. Засгийн газар Их хурлын шийдвэрийг биелүүлээгүй байна,эс үйлдэхүйгээр 6 -7 жил Ерөнхийлөгчийн тухай хуульд орох өөрчлөлтийг хийж гүйцэтгээгүй, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн байна гэсэн цэцийн дүгнэлт гарчихлаа.

Үүнийг том агуулгаар нь ярих хэрэгтэй. Зарим гишүүдийн хэлж байгаа шиг техникийн шинж чанартай гэж үзэж болохгүй. 2019 оноос хойш Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараа тодорхой хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах чиглэлүүдийг Засгийн газарт өгсөн. Тодруулбал, 2020 онд 30 хуульд, 66 агуулгаар ийм өөрчлөлт хийх нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн. Энэ хуулиуд хаана яваад байна. Зарим хуулиуд орж ирсэн, нэлээд нь орж ирээгүй. явж байгаа.