Байр суурь2 мин унших
Г.Уянгахишиг: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орвол бусад хуулийн нийцэл автоматаар хийгдэх нь зүйтэй!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

УИХ-ын ХЗБХ-ны өнөөдрийн /2026.05.26/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг дараах байр суурийг илэрхийллээ.
Түдгэлзүүлсэн гээд байгаа заалт нь тухайн үед шууд хүчингүй болсон гээд байгаа. Өөрөөр хэлбэл 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль Үндсэн хуулийн дагуу явсан. Гэтэл ҮХЦ-ийн шийдвэрийг харахад тухайн заалтыг түдгэлзүүлчихсэн гээд байгаа биз. Тэгэхээр тэр заалт хүчинтэй байсан юм шиг ойлголт төрөөд байгаа юм.Хэрэв Ерөнхийлөгчийн тухай хуулийн тэр заалт хүчинтэй байсан юм бол 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль хэрхэн явсан нь асуудалүүсгээд байгаа хэрэг.
Угтаа ҮХЦ дээр маргаан үүсгэх гэхээсээ илүүтэй хуулийнтодорхой заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан гаргахадхууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа уг хуулийн заалттай холбоотой маргаан үүсдэг. ЗГ хуулиа өргөн бариад өөрчлөх ёстой байсан. Үндсэн хуульдаа нийцүүлэх ёстой байсан. Гэтэл тэр үүргээ биелүүлээгүй. Гэтэл тэр хуулийн заалтыг үл хамаараад дунд нь Ерөнхийлөгчийн сонгууль явчихсан. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийнхаа өөрчлөгдсөн заалтаар явчихсан.
Тэгэхээр өнөөдөр ҮХЦ-ээс маргаан үүсгэх гэхээсээ илүүтэйэнэ заалт өөрөөүндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу өөрчлөгдөх ёстой буюу хүчингүй болсон заалт байна аа гэж засаж залруулахзөвлөмж, дүгнэлт гаргах нь зүйтэй. Энэ заалтыг түдгэлзүүллээ гэдэг ойлголт хүчинтэй байсан заалтыг түдгэлзүүлж ббуй мэтээр ойлгогдож буйучраас 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль хуулийн дагуу явсан эсэх асуудал үүсээд байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор өөрчлөлт ороогүй хуулиуд бий. Автоматаар хүчингүй болох ёстой.