Байр суурь2 мин унших
Г.Уянгахишиг: Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийг чуулганаар хэлэлцүүлэхийн өмнө холбогдох талуудын саналыг авах, нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Алтанхуяг, Улсын Их Хурлын гишүүн, тус ажлын хэсгийн гишүүн Г.Уянгахишиг нарын гаргасан саналаар төслийн анхны хэлэлцүүлгийг хоёр долоо хоногоор хойшлуулахаар санал хураалт явууллаа.
Шүүгдэгчид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахтай холбоотой зохицуулалтыг Үндсэн хуульд нийцүүлэн шийдвэрлэх хүрээнд тус ажлын хэсгээс холбогдох байгууллагуудаас санал авсан байна.
Үүний дараа хоёр удаа хуралдсан ч холбогдох байгууллагуудаас дахин санал авах шаардлагатай хэмээн үзсэн тул төслийн анхны хэлэлцүүлгийг хоёр долоо хоногоор хойшлуулах саналыг гаргасан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 15 гишүүний 80 хувь нь дэмжиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хоёр долоо хоногоор хойшлуулахаар боллоо.