Байр суурь2 мин унших
Г.Уянгахишиг: Үндсэн хуулийн цэцийн 08 дугаар дүгнэлтийг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:
Үндсэн хуулийн цэцийн 08 дугаар дүгнэлтийн 2 дахь хэсгийг Хууль зүйн байнгын хороо, Төрийн байнгын хороогоор оруулаад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх ёстой.
ҮХ-ийн 66-р зүйлд цэц хэрхэн шийдвэр гаргах нь маш тодорхой бий. Албан тушаалтан ҮХ зөрчсөнтэй холбоотой асуудал, эсвэл УИХ-ын тогтоол, хуулийг анхан шатаар шийдээд дүгнэлт гаргана.
3 дугаар зүйл дээр 1, 2 дугаар зүйл дээр оруулсан маргааныг шийдсэг ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол ҮХЦ дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана гэж заасан.
Өөрөөр хэлбэл ҮХ-д их суудал байна уу, бага суудал байх эсэх нь дурдагдаагүй.
Цэц ҮХ-аа хэрэгжүүлэхийн тулд маргаан шийдвэрлэх тухай хуультай. Тэр хуулийг УИХ баталдаг.
Энэ хуульд албан тушаалтан ҮХ зөрчсөн асуудлыг бид их суудлаараа хуралдаад дүгнэлт гаргана. Учир нь эцэслэдэг тул гээд. Харин хууль болон УИХ-ын тогтоолтой холбоотой асуудлыг дахин хянан шийдвэрлэх буюу УИХ-руу буцаан хэлэлцэх боломжийг нь ҮХ-аараа өгөх ёстой учраас дунд суудлаараа шийддэг ийм процесстой.

Цэц процессоо нэгтгэх эсэх нь хамаа алга. Гэхдээ хамгийн гол нь цэц өнөөдөр тогтоол гаргаагүй, дүгнэлт гаргачихсан. ҮХ-ийн 66-р зүйлд заасан ҮХ-ийн дүгнэлт гарчихсан. Тэгэхээр 95-р тогтоолтой холбоотой ҮХ-ийн дүгнэлтийг УИХ өөрийнхөө дэгийн 84-р зүйлийн дагуу авч хэлэлцэх ёстой. Үүнийг тэгж болохгүй гэдэг заалт хаана ч байхгүй бөгөөд хуулийн ямар ч зохицуулалт алга.
Хамгийн түрүүнд ҮХ-ийн асуудлаа шийднэ. Тэгэхээр ҮХЦ-ийн 08 дугаар дүгнэлтийг авч хэлэлцэхдээ дүгнэлтийн 1-р хэсэг буюу албан тушаалтантай холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. 2-р асуудал буюу УИХ-ын 2025 оны 95-р тогтоол ҮХ зөрчсөн гэдэг дүгнэлтийг өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд, ҮХ-ийнхаа дагуу хянан хэлэлцэх ёстой.
Үүнд ямар ч маргаан байхгүй. Тиймээс ҮХ-аа, УИХ-ын дэгийнхээ хуулийг бариад 84-р зүйлийн дагуу 95-р тогтоолоо дахин хэлэлцэх ёстой.