УИХ-ын чуулганы /2025.09.23/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлт /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалт, 14.10 дугаар зүйлийн 11, 12 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд үг хэлж, асуулт асуув.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг гишүүдийн асуултад хариуллаа.
А.Ариунзаяа гишүүний хэлж байгаа үнэн зөв. Ерөөсөө л энэ хандлага руу л бид нар явж байгаа. Хүнийг зүгээр цагдан хорьж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна гэдэг бол хоцрогдчихоод байгаа. Иргэнлэг буюу гэмт хэрэг үйлдсэн байсан ч гэсэн тэр хүнтэй хүмүүнлэг, энэрэнгүй харьцах, эргээд хууль тогтоомжийн дагуу эрх ашгаа хамгаалуулах бололцоог нь олгох ёстой. Гэхдээ хууль дээр маш тодорхой үндэслэлүүдээр цагдан хорих асуудлыг шийдсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оргон зайлахыг завдсан, эсвэл оргон зайлсан, эсвэл шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, нөлөөлсөн, тэдгээрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа.
Эсвэл хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах, оргон зайлах, хэргийн ул мөрийн эд баримтыг нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх гэмт хэргээ төгсөх үндэслэл бүхий баримт байгаа. Эсвэл урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн ийм л үндэслэлүүд байгаа. Ийм үндэслэлүүд бүрдээгүй, үүсээгүй бол хэнийг ч цагдан хорих шаардлага уг нь байхгүй. Энэ таслан сэргийлэх арга хэмжээний өөр бусад төрлүүд байгаа. Хилийн хориг тавих, эргээд батлан даалтад өгөх зэрэг зүйлүүдийг хэрэглэх асуудал байгаа. Нийгэмд аль болохоор л цагдан хориг гэсэн зүйлүүд ажиглагдаж байна. Бид энэ цагдан хорьж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаагаас л татгалзъя, хүний эрхийг дээрдүүлье л гэдэг бодлого байсан боловч, иргэдэд зөв ойлгуулж, мэдээллийг дутуу өгч байгаатай холбоотой ийм сэтгэл хөдлөл дээр, ийм шийдвэр нийгэмд гарч буйг үгүйсгэхгүй. Уг нь бид нарын хүсэж байгаа зам энэ биш юм