Байр суурь3 мин унших
Х.Тэмүүжин: ҮХЦ иргэний үндсэн эрхийн маргаантай холбоотой асуудлуудыг шийдвэрлээд явах нь!
Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
Байр суурь3 мин унших
Сэтгүүлч Ц.Соёлмаа

УИХ-ын чуулганы /2026.04.30/-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин протоколд үлдээх зорилготойгоор үг хэллээ.
УИХ-аас анх удаа ҮХЦ-д хүсэлт гаргаад, тэр хүсэлтийн дагуу цэцийн процессын хуультай холбоотой энэ заалтыг хүчингүй болгох ийм алхам хийгдсэн. Энэ алхмыг хийхдээ 1 дүгээрт бид УИХ хууль тогтоогчийнхоо хувьд шууд хуулийг хүчингүй болгож болох байсан боловч, ҮХЦ-д хүндэтгэлтэй хандаад цэцийн үйл ажиллагааны одоо тодорхойлж байгаа хууль тогтоомжид Цэцийн санаа бодлыг тусгаж өөрчлөлт оруулах зорилготойгоор УИХ-аас хүсэлт гаргасан.
Цэцийн хуралд би өөрөө очсон. Тэнд хэлэлцэгдэж яригдсан 2 зүйлийг энд протокол болгож тэмдэглэл үлдээх ёстой гэж үзэж байгаа. Нэг, ҮХЦ яг энэ маргаантай холбоотой асуудлаар нэг байр суурийг маш тодорхой илэрхийлсэн. ҮХЦ-ийн гишүүн бид ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхдээ, Үндсэн хуульд захирагдана гэдэг энэ зарчмынхаа дагуу явж байгаа. Үндсэн хуульд Цэцэд энд дурдагдаж байгаа чиг үүргийг шилжүүлж өгөөгүй учраас бид бол зөвхөн Үндсэн хуульд захирагдана гэдэг энэ зарчмынхаа дагуу үүнийг Үндсэн хуульд нийцэхгүй байна гэдэг дүгнэлтийг гаргаж байгаа.
Гэхдээ иргэний үндсэн эрхтэй холбоотой асуудлыг ҮХЦ авч хэлцэх эрхтэй байгаа. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа 1992 оны Үндсэн хуулиар 64 дүгээр зүйлийн нэгд заасан дээд хяналт тавих гэдэг агуулга болон, 66 дугаар зүйлийн 1. 2 дахь заалтад байгаа маргааныг хянан шийдвэрлэнэ. Маргаантай асуудлыг хянан үзнэ гэдэг энэ агуулгууд нь маргаан, маргаантай асуудлаараа ялгаатай бөгөөд цаашид шударгаар шүүлгэх эрх нь хөндөгдөж байна гэж үзэж, иргэн үндсэн эрхийн асуудлаар гомдол гаргах юм бол ҮХЦ маргааныг авч хэлэлцэх бүрэн боломжтой бөгөөд

2. Иргэний үндсэн эрхтэй холбоотой маргаан шийдэгдээд явахаар 66 дугаар зүйлийн 2.2-т дурдагдаж байгаа 4 зүйлээс гадна, шүүхийн шийдвэрүүд болон иргэний үндсэн эрхэд халдсан төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хууль ёсны арга хэрэгслээрээ хангагдаагүй нөхцөлд үндсэн хуулийн шүүх рүү явдаг тогтолцоо бүрдэх нь. Тэгэхээр ганц ҮХЦ-ийн тухай хууль болон Цэцэд маргаан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль биш бусад процессын хуулиуд дээр, УИХ-ын дэг дээр томоохон өөрчлөлтүүдийг хийж өгөхгүй бол ҮХЦ болон УИХ өөр бусад институцүүдийн дунд хуульгүйгээр явах практикийг бид зөв, бурууг нь хэмжихэд төвөгтэй болох нь.