Үйл явдал2 мин унших
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг баталлаа

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа

УИХ-ын чуулганы /2026.04.17/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлт /Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/ хэлэлцлээ.
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар танилцууллаа.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг Эдийн засгийнбайнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.
Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилласан бөгөөд Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталж, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох зүйл заалтад мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан бол Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр заасан нь шүүхийн үндсэн чиг үүрэг, мөн чанарт харшилсан, гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийн асуудлыг шүүх эрх мэдлийн байгууллагад хариуцуулсан зэргээр Үндсэн хуулийн эрх мэдэл хуваарилах зарчимтай зөрчилдөнө гэж Үндсэн Хуулийн Цэц дүгнэж, холбогдох зүйл заалтуудын үйлчлэлийг түдгэлзүүлсэн тухай танилцууллаа.
Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар уг маргааныг хянан шийдвэрлэж, 2026 оны 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хуралд ирүүлсэн. Уг дүгнэлтэд Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт нь Үндсэн хуулийн 4 заалтыг зөрчсөн байна гэснийг Хууль зүйн байнгын хорооны хүлээн зөвшөөрөхийг дэмжээд байгаа гэв.