Байр суурь1 мин унших

Ц.Мөнхтуяа: Багш нарын хувьд ипотекийн зээл их хол асуудал

УИХ-ын чуулганы /2025.09.26/-ны өдрийн Улсын Их “Хурлын асуулгын цаг”-аар гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдаас асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:

Боловсролын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг долоодугаар сарын 2-ны өдөр өргөн барьсан. Энэ намрын чуулганаар бол өргөн хэлэлцэнэ гэж найдаж байна.

126 гишүүд болоод Ерөнхий сайд та багш нарын нийгмийн асуудалтай холбоотой уг хуулийг дэмжиж өгөхийг хүсэж байна. 2026 он боловсролыг дэмжих жил  болгон зарласан ч харамсалтай нь багш, ажилтнуудад ямар ч ээлгүй ийм төсөв болсон. 2026 оны төсвөөс 1 их наяд орчим төгрөг хасаж баталсныг Ерөнхий сайд маань мэдэж байгаа байх.

Боловсролын ерөнхий хууль 2023 оны долоодугаар сарын 7-ны өдөр батлагдаж хэрэгжиж эхлээд 2 жил өнгөрлөө. Энэ хуульд боловсролын салбарын багш, ажилтны нийгмийн баталгааны заалтуудыг оруулсан нь хэдий сайн биш боловч тодорхой заалтууд бий.

Тухайлбал, Боловсролын ерөнхий хуулийн 13.4 багш ажилтны амьдрах нөхцөлийг сайжруулах, орон сууцжуулахад төрөөс дэмжлэг үзүүл үзүүлнэ хэмээн тусгасан. Гэтэл өнгөрсөн хугацаанд энэ заалтын дагуу хэрэгжсэн зүйлийг сонссонгүй. 

Орон сууцын дэмжлэг бол багш нарын нийгмийн баталгааны хамгийн чухал хэсэг. Харамсалтай нь бага цалинтай учраас ипотекийн зээлд хамрагдаж чаддаггүй. ЗГ-аас багш ажилтанд орон сууцын дэмжлэгийг яаж үзүүлэх вэ?

Түүний асуултад Ерөнхий сайд Г.Занданшатар хариуллаа.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009