Үйл явдал1 мин унших
Та 100 хоногт хийсэн ажлаасаа хуваалчаач?

Та 100 хоногт хийсэн ажлаасаа хуваалчаач?
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:
-100 хоногт Эрүүл мэндийн салбарт гарсан томоохон өөрчлөлт нь хөрөнгө оруулалт юм. 2026 оны төсвөө бид 5,5 дахин нэмэгдүүлсэн. Энэ ажлууд эхэлж байна.
Тухайлбал, Хавдар-2 эмнэлгийн барилгын зураг төсөл, мөн Зүрх судасны төв 3-р эмнэлэг баригдахаар боллоо.
Бас нэг чухал шийдвэр нь 800 тэрбум төгрөгөөр 21 аймагт харвалт, шигдээс, гэмтэл осол, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ сайжруулах төсөл хэрэгжүүлэх гэж байна.
Мөн хойд бүс буюу Хөвсгөл, Булган, Эрдэнэтэд Хавдрын эмнэлэг нээж ажиллуулахаар болов. Ингэснээр 500 мянган иргэн гэр орныхоо хажууд хавдрын тусламж авч чаддаг болох нь.

