Үйл явдал1 мин унших
30 жил ярьсан "ТЭЦ-5" станцын хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийднэ.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Улаанбаатарчуудын 30 гаруй жил ярьсан ТЭЦ-5 станцын хөрөнгө оруулалтыг ирэх жилүүдэд хийнэ. Бас л өчнөөн жил ярьсан “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн гүйцэтгэгчийг шалгаруулаад гэрээгээ хийсэн. Энэ паркийг түшиглэж, ирэх онд 24 МВт дулааны цахилгаан станцын ажлыг эхлүүлж, 36 сарын дотор ашиглалтад оруулна. Нийслэлд энэ мэт нэгийг нь ч үүнийг дараа нь гэж хойш тавих боломжгүй олон чухал ажил байгаа.
Нөгөө талдаа нийтийн тээврийн салбартаа шинэчлэлт хийж, парк шинэчлэлтээ бүрэн хийчихсэн учраас парк шинэчлэлт зэрэгт хөрөнгө оруулалт харьцангуй бага. Нийтийн тээврийн салбарын ашгаар магадгүй трамвай төслийн бэлтгэл ажлыг хангаж болж байна. Хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжөө чамлахааргүй сайжруулж, бодлогын шинэчлэл хийсэн учраас хот, нийтийн аж ахуйн санд төвлөрсөн хөрөнгөөр техник тоног төхөөрөмжийн шинэчлэлтээ хийгээд явна" гэв.