1 мин унших
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд "Хүний эрх ба Орчин үеийн улс төрийн хэлмэгдүүлэлт" сэдэвт хэлэлцүүлэг оролцлоо

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад иргэдийн оролцоог хангуулах, орчин цагийн улс төрийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох, авилгаас ангид улс төрийн соёлыг төлөвшүүлэх зорилготой онол практикийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Уг хэлэлцүүлэгт Хүний эрхийн хороо, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, Монголын хүний эрхийг хамгаалах үндэсний холбоо зэрэг байгууллагууд хамтран оролцож, санал солилцов. /2025.10.02/

