Үйл явдал1 мин унших
Хүний эрх ба Орчин үеийн улс төрийн хэлмэгдүүлэлт" сэдэвт хэлэлцүүлэг боллоо
"Хүний эрх ба Орчин үеийн улс төрийн хэлмэгдүүлэлт" сэдэвт хэлэлцүүлгийн Төрийн ордонд боллоо.
Уг хэлэлцүүлэгт Ардчилсан намын үе үеийн удирдагчид, хүний эрхийн төлөө тэмцэгч иргэд болон сонирхлын бүлгийн төлөөллүүд оролцлоо.
Улс төрийн зорилгоор хэргийг ашиглаж ирсэн нь ардчиллын үнэт зүйлс, намын удирдлагууд болон ардчилсан үзэл санаанд үнэнч иргэдэд хамгийн их хохирол учруулсан талаар онцлон тэмдэглэлээ. “Монгол Улс хуультай орон байх уу, Үндсэн хуулиа дээдэлдэг улс байх уу, ардчилсан үнэт зүйлсийг хамгаалж, парламентын засаглалаа бэхжүүлж чадах уу” гэсэн асуудал өнөөдөр ч нийгмийн өмнө тулгамдсан асуудал хэвээр байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээр ахлуулсан ажлын хэсэг хууль тогтоомжийн гажуудлыг засах, хийдлийг нөхөх чиглэлээр ажиллаж байгаа бол эрүүдэн шүүхийн улмаас хохирсон иргэдийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар тусгай дэд ажлын хэсэг ажиллаж буйг танилцууллаа. Хүний эрхийн дэд хорооны зүгээс бүрэн дэмжиж, цаашид хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийллээ.
