Үйл явдал1 мин унших
“Төлөөлөгч Хөтөлбөр” амжилттай зохион байгуулагдлаа

Ардчилсан нам
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хэрэгжүүлж буй “Төлөөлөгч Хөтөлбөр” Хойд бүсээс нээлтээ хийж, Хөвсгөл, Булган, Орхон аймгийн сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан хоёр өдрийн сургалтыг Эрдэнэт хотод зохион байгууллаа.
Хөтөлбөрийн оролцогч аймаг, сумдын төлөөлөгч эмэгтэйчүүд хоёр өдрийн турш өөрсдийн төлөөлөгчийн болон манлайлагчийн ур чадвараа дээшлүүлэх, бодлого боловсруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр мэдлэгээ тэлж, туршлагаа харилцан солилцлоо.


