Үйл явдал1 мин унших
Говийн бүсийн сургалт Дундговь аймаг, Мандалговь хотод зохион байгуулагдлаа

Ардчилсан нам
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос орон нутгийн эмэгтэй төлөөлөгчдийн манлайллыг хөгжүүлэх, шийдвэр гаргах түвшинд оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан “Төлөөлөгч” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Говийн бүсийн сургалт Дундговь аймаг, Мандалговь хотод зохион байгуулагдлаа.
Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Ардчилсан намаас сонгогдон төлөөлөгч эмэгтэйчүүд идэвх санаачлагатайгаа оролцлоо. Нийгэм,соёл, боловсрол, хүний эрх гэх зэрэг олон асуудалд тэнцвэртэй шийдвэр гаргахад эмэгтэйчүүд чухал нөлөөтэй байдгийг судалгаагаар тогтоосон байдаг.


Сэтгүүлч Ц.Соёлмаа
