#Коммент2 мин унших

Б.Дэлгэрсайхан: Багахангай-Хөшгийн хөндийн төмөр замын төслийн дам нурууг монгол инженерүүд амжилттай угсарч дууслаа

Б.Дэлгэрсайхан: Багахангай-Хөшгийн хөндийн төмөр замын төслийн дам нурууг монгол инженерүүд амжилттай угсарч дууслаа

Багахангай. Хөшгийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтын 87км төмөр замын ажлыг дотоодын ААН-үүд амжилттай гүйцэтгэж байна. Энэхүү төмөр замын ажилд "Зам тээврийн хөгжлийн төв" Төрийн өмчит үйлдвэрийн газрын мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байгаа юм.

Манай улсад тэр бүр хийгдэж байгаагүй томоохон гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг монгол инженерүүд энд бүтээж байгаа. Монголд анх удаагаа баригдаж буй энэ төслийн гүүрийн төмөр бетон   дам нурууг амжилттай угсарч дуусгалаа. Энэхүү гүүр нь Монгол Улсад анхдагч төсөл бөгөөд  М650 маркийн бетоныг ашигласнаар гүүрийн насжилт мэдэгдэхүйц уртасч засвар арчилгааны давтамж буурах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, санхүүгийн зардлыг хэмнэх зэрэг олон талын ач холбогдолтой.

Б.Дэлгэрсайхан: Багахангай-Хөшгийн хөндийн төмөр замын төслийн дам нурууг монгол инженерүүд амжилттай угсарч дууслаа

Мөн газар хөдлөлт болон динамик ачааллын нөлөөллөөс хамгаалах зорилгоор тусгай дампер суурилуулсан нь манай улсад анхдагч технологийн шийдэл юм. Ийнхүү Багахангай-Хөшгийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн гүүр нь дэвшилтэт технологи, шинэлэг инженерийн шийдлийг нутагшуулсан Монгол Улсын төмөр замын салбарын шинэ түвшний бүтээн байгуулалтыг хийсэн онцлох төслийн нэг болж байна.

 

Энэхүү бүтээн байгуулалтын ажилд Монгол Улсын дотоодын 100 гаруй ААН, байгууллагын 2500 орчим инженер техникийн ажилтан хичээл зүтгэл нэгтэй оролцож, төмөр замын барилгын ажлыг богино хугацаанд хариуцлагатай чанартай барьж байгуулах ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК компанийн баг хамт олон хариуцан гүйцэтгэж байна.

Энэ  салбар төмөр зам ашиглалтад орсноор аюултай ачаа тээврийг Улаанбаатар хотоос гаргах, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зэрэг чухал ач холбогдолтой. Монгол инженерүүдийн ур чадвар сэтгэл зүтгэлээр бүтэж буй  энэ төмөр зам зөвхөн тээвэр ложистикийн шинэ зам төдий биш, монголчууд өөрсдийн хүчээр дэлхийн түвшний бүтээн байгуулалт өрнүүлэх чадамжтай ард түмэн гэдгийг баталсан үндэсний томоохон бүтээн байгуулалт гэдгээрээ онцлогтой.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Төмөр замХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2012
  2. 2011
  3. 2009