Үйл явдал2 мин унших
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар мод тарилаа

СБД-ийн 10-р хороо буюу 100 айлд мод тарилаа. Саяхан л тухгүй байранд нэг өдрийг хэрхэн өнгөрүүлэх вэ гэж сэтгэл нь зовнидог байсан хүмүүс одоо хорооныхоо гаднах тохижолт, машины паркын асуудлыг л ярьцгаадаг болжээ.
2020 онд энэ хороо нийгмийн асуудал, тохь тух, тохижилт талаасаа эрс хоцрогдсон газар байлаа. 2020 оны сонгуулиар тойрог томсож, уг хороо Д.Цогтбаатар гишүүний нэр дэвшиж буй тойргийн хүрээнд багтав. Иргэдтэй нь анх уулзахад сэтгэл зовним олон асуудлыг л хөндөцгөөж байв. Ил амлаж чадахгүй ч Буянт-Ухаа II хорооллыг маш хүнд үед хөдөлгөж байсан туршлагаа бодон “энэ хавийг өөрчилж болох л ёстой” гэж “сэм” өөртөө ам гарч байж билээ. Тэгээд тийш хотын дарга, Ерөнхий сайд, Их хурлын даргыг аваачиж анхааралд нь оруулж, “энд нэг шийдэмгий юм хийх ёстой” гэсэн улс төрийн нэгдмэл байр суурь, уур амьсгалыг бүрдүүлэхийн зэрэгцээ иргэдтэйгээ нэг бус удаа уулзан ажил өрнөөд эхэлвэл тал тал тийшээ харж суугаад зөрчилдөөд эхлэхгүй байх сэтгэлзүйн бэлтгэлийг нь хангах дээр цаг гарган ажиллаж ирсэн.
Энэ бүх ажлыг зохион байгжуулж хөдөлгөхөд НОСК-ийн М.Говьсайхан захирал асуудлыг ойлгож, маш санаачилгатай, сэтгэлээсээ хамтран зүтгэсэн. Одоо олны хүчээр өрнөсөн ажлынхаа дүнг өмнөх байдалтай нь харьцуулан харахад үнэхээр газар тэнгэрийн ялгаа харагдаж байна. Сэтгэл, туршлага, мэдлэг, тэвчээр, хамтрах зүрх байхад босохгүй төсөл, хөдлөхгүй санаачилга гэж байхгүй. Дахин төлөвлөлтийн төслийг Мөнх Ариун Булаг ХХК-ийн хамт олон эвсэг, чадварлаг гүйцэтгэж байгаад бас талархаж байгаа.
