Үйл явдал1 мин унших
БНЧУ-ын парламентын Сенатын танхимын дэд дарга Йитка Сейтловатай уулзав

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд өнөөдөр /2025.10.13/ Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын дэд дарга Йитка Сейтловад бараалхлаа.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл Ж.Золжаргалын хамтаар БОХХАА-н байнгын хороогоо төлөөлөн ус, гидрогеологи, хог хаягдлын менежмент, гэр хороолол, хүнс, хөдөө аж ахуй гэх мэт олон сэдвээр уулзаж ярилцсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех Улсад хийсэн түүхэн айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн агуулгаар баяжуулж, олон салбарт улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсны зэрэгцээ байгаль орчныг хамгаалах, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны ирээдүйн зорилго, зорилтыг тодорхойлсон үр дүнтэй айлчлал болсныг уулзалтаар онцлон тэмдэглэв.

Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын дэд дарга Йитка Сейтлова хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай буйгаа илэрхийлж, хоёр орны хууль тогтоох дээд байгууллага, парламентын бүлэг, Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж ирснийг дурдав.
Уулзалтын хүрээнд талууд байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр болон мазаалай баавгай, хавтгай зэрэг нэн ховор ан амьтдыг судлах, хамгаалах, эргэн нутагшуулах чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо
