Үйл явдал1 мин унших
Финланд–Монголын парламентын бүлгийн дэд дарга Атте Калеватай уулзлаа

Одоохон...
Үйл явдал1 мин унших

УИХ-ын гишүүн Б.Жаргалан Монгол–Финландын парламентын бүлгийн ажлын хүрээнд Монгол Улсад хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Финланд Улсын Эдускунта (Парламент)-ын гишүүн, Финланд–Монголын парламентын бүлгийн дэд дарга, Үндсэн хууль болон Гадаад хэргийн байнгын хорооны гишүүн Атте Калева, мөн Ирээдүйн байнгын хорооны дэд дарга, Гадаад хэргийн байнгын хороо болон Их хорооны гишүүн Тимо Харакка нартай уулзлаа.
Хоёр улс газарзүй, хэл соёл, эдийн засгийн хувьд ялгаатай хэдий ч геополитикийн хувьд тэнцвэртэй, зөөлөн бодлого хэрэгжүүлдэг, хүн ам цөөн, хүйтэн уур амьсгалтай, Зөвлөлтийн нөлөөг түүхэн хугацаанд хүчтэй мэдэрч ирсэн, тусгаар тогтнолын үнэт зүйлийг өндөрт эрхэмлэдэг зэрэг олон төстэй талтай улсууд юм.
Иймд харилцан туршлага солилцож, парламентын хамтын ажиллагаа, хоёр улсын харилцааг өргөжүүлэх чиглэлээр нээлттэй яриа өрнүүллээ.