Үйл явдал1 мин унших
Д.Бум-Очир: Хүн огт талархахгүй байна гэдэг тэнд ёс суртахуун алдагдсаныг илэрхийлж буй хэрэг

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Go Global talk show-нд оролцох эхэн үеэр талархал гэдэг ойлголтын талаарх үзэл бодлоо хуваалцсаныг хүргэж байна.
Тэрбээр “Буруу, зөрүүгээ ойлгох нь хүн ёсны хэрэг. Буруугаа мэдээд уучлал гуйх нь мөн хүн ёсны хэрэг. Ямар үндэс, угсаа, нас хүйсээс үл хамаараад хүн ёсны суурь зарчим бол ТАЛАРХАЛ гэж би ойлгодог. Хүн огт талархахгүй байна гэдэг ёс суртахуун алдагдсаны илэрхийлэл юм. Хэт еготой байна гэсэн үг. Хэчнээн их амжилт гаргасан агуу хүн байлаа ч их, бага хэмжээгээр хэн нэгэн тус хүргэсэн зүйл байж л таараа” гэв.



