#Тойрог2 мин унших

Чингэлтэй дүүргийн 24 хосын “Есөн эрдэнийн хурим” хүндэтгэлийн ёслолыг зохион байгууллаа

Чингэлтэй дүүргийн 24 хосын “Есөн эрдэнийн хурим” хүндэтгэлийн ёслолыг зохион байгууллаа

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэрлэх ёслолын ордон хамтран “Есөн эрдэнийн хурим” хүндэтгэлийн ёслолыг зохион байгуулж, дүүргийн 21 хорооны 24 хос нэгэн дор чууллаа.

Амьдралынхаа шинэ хуудсыг дөнгөж нээж буй залуу хосоос эхлээд хагас зуун жил гаруй ханилсан алтан, очир эрдэнийн хуримын буурал хосууд энэ ёслолд оролцлоо. Үе үеийн төлөөлөл ийнхүү зэрэгцэн сууж, баяр жаргалаа хуваалцсан нь гэр бүлийн үнэ цэнийг хойч үедээ үлгэрлэн харуулсан сайхан үйл явдал байв.

Гал голомтоо бадрааж, хамтын амьдралынхаа үнэ цэнийг бататгасан нийт хосууддаа аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Чингэлтэй дүүргийн 24 хосын “Есөн эрдэнийн хурим” хүндэтгэлийн ёслолыг зохион байгууллаа

“Есөн эрдэнийн хурим”-д оролцсон хосууд:

2-р хороо – Магсаржав, Дулмаа (Алтан эрдэнэ)

2-р хороо – Оюунболд, Анхтуяа (Номин эрдэнэ)

4-р хороо – Хишигбаяр, Норов (Оюу эрдэнэ)

5-р хороо – Төгсөө, Гүнжидмаа (Очир эрдэнэ)

6-р хороо – Пүрэвсүрэн, Жавзандулам (Шүр эрдэнэ)

7-р хороо – Сайнжаргал, Ирмаа (Очир эрдэнэ)

8-р хороо – Ганбаатар, Эрдэнэчимэг (Сувд эрдэнэ)

8-р хороо – Лхагвасүрэн, Дархижав (Зэс эрдэнэ)

9-р хороо – Шийрэв, Бямбажав (Оюу эрдэнэ)

9-р хороо – Цанжид, Нэргүй (Алтан эрдэнэ)

10-р хороо – Сүхбаатар, Нямжав (Алтан эрдэнэ)

11-р хороо – Төмөрбаатар, Энхтуяа (Зэс эрдэнэ)

12-р хороо – Лувсанцэрэн, Тогтох (Алтан эрдэнэ)

13-р хороо – Баярсайхан, Пүрэвжав (Алтан эрдэнэ)

14-р хороо – Бат-Эрдэнэ, Лхамсүрэн (Залуу хос)

15-р хороо – Чинбат, Рэнчинмаа (Алтан эрдэнэ)

16-р хороо – Гантулга, Юмжирдулам (Ган эрдэнэ)

17-р хороо – Батчулуун, Рина (Алтан эрдэнэ)

18-р хороо – Эрдэнэбаатар, Элбэгжаргал (Номин эрдэнэ)

19-р хороо – Хүрэлбаатар, Туяа (Оюу эрдэнэ)

20-р хороо – Мягмаржав, Оюунтунгалаг (Зэс эрдэнэ)

21-р хороо – Батсүх, Отгондолгор (Зэс эрдэнэ)

22-р хороо – Батбуян, Долгор (Зэс эрдэнэ)

24-р хороо – Цогтсүх, Сайнбилэг (Очир эрдэнэ)

Чингэлтэй дүүргийн 24 хосын “Есөн эрдэнийн хурим” хүндэтгэлийн ёслолыг зохион байгууллаа

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Соёлын өвХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2014
  2. 2013
  3. 2012
  4. 2009