Онцлох мэдээ1 мин унших
СГЗ С.Цацралт, С.Цогтбаяр нар Монгол Улсын Соёлын элчээр томилогдлоо

Соёлын өв
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монголын түүх, соёл, өв уламжлалыг дэлхийд таниулах үйлсэд уран бүтээл, авьяас билэг, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн МУ-ын СГЗ С.Цацралт, СГЗ С.Цогтбаяр нарыг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзаж, гэрчилгээг нь гардууллаа.
"Тэдний олон жилийн уран бүтээлийн туршлага, нөр их хөдөлмөр, “Арт аялал” төслийн хүрээнд хэрэгжүүлэх санаачилга нь Монголын түүх, соёлын өвийг олон улсын тавцанд сурталчлан таниулах, соёлын харилцааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа"-гаа Б.Батцэцэг сайд тодотгов.


Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
