Үйл явдал1 мин унших
Д.Бум-Очир: Юнескогийн шийдвэртэй түүх, соёл иргэншлийн сэдэвт ном бичих төсвийг Гадаад хэргийн сайд шийдэж өгсөнд талархлаа

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.10.22/ хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт үг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир манай улс гурван жилийн өмнө Юнескогийн Ерөнхий ассамблейн хурлаар нүүдэлчдийн түүх, соёл иргэншлийн асуудлаар ном бичих асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн. Гэтэл ном бүтээх ажилд зарцуулах мөнгөө төсөвтөө суулгахгүй өдийг хүрэн замхрах тийшээ хандаж байтал Гадаад хэргийн сайд салбарын төсөвтөө суулган шийдэхээр боллоо гээд талархал илэрхийлэв.

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба