#Коммент2 мин унших
Н.Алтаншагай: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагчдын тэтгэмжийг 30 хувь нэмэгдүүлэх саналд нэгдэж байна

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
#Коммент2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Хөгжлийн бэрхшээлээ алдсан гишүүнээ харж хандахын тулд бусад гэр бүлийн гишүүдийн нэг нь ажил, амьдралаа түүний төлөө зориулах шаардлагатай болдог. Үүнийг дагаад гэр бүлийн орлого багасна. Хоёр хүний амьдралын зардлыг бусад нь нөхөх эс нөхөх асуудал урган гарч тухайн гэр бүл эдийн засгийн маш хүнд сорилтод ордог.
Аливаа улс орон хөгжлийн ямар түвшинд байгаагаас үл хамаарч хүүхдээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ, ахмадуудаа дэмжсэн халамжийн бодлоготой байдаг. Тэр нь зах зээлийн нөхцөл байдалтай уялдсан дүнтэй байх шаардлага нь ч бий.
Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 117 мянган иргэн амьдарч байна. Тэдний цаана энэ тооны гэр бүлийн аж амьдралын асуудал яригдана.

Энэхүү тэтгэмжээр бүтэн сар амьжиргаагаа залгуулахад туйлын хүндрэлтэй байгаа тул нийгмийн халамжийн сангаас олгож байгаа нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг төсөв, мөнгөний бодлоготой уялдуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн баталгааг хангаж, улсын дундаж хэмжээнд хүргэн нэмэгдүүлэх асуудлыг онцгойлон авч үзэж, шаардлагатай эх үүсвэрийг нэмэгдүүлэн 2026 оны улсын төсөвт тусгах саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлэхээр УИХ-ын гишүүн Ж.Баясгалан санаачилж үүнд УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, О.Саранчулуун нар нэгдээд байна.
Монгол Улсын Их Хурал 2024 онд анх удаагаа 126 гишүүнтэйгээр ажиллаж эхэлсэн цагаас хууль тогтоомжууд хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй байх зарчмыг хангаж буй эсэхэд дүн шинжилгээ хийж, шаардлагатай бол шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгүүд гарч ажиллаж буй.
Үүний нэг нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, эрхийг дэмжих” ажлын хэсэг.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэднийг асран хамгаалагчтай энэ оны эхэн буюу 1, 2 дугаар сард ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, Н.Алтаншагай нар санал бодлоо солилцож олон асуудлыг хөндөж байв.
Үндсэн хуулийн гол зарчим бол хүн бүр тэгш эрхтэй байх. Зарим иргэдийнхээ эрх ашгийг хөсөр хаясан байсан манай улсад хүний эрхийг хангахад чиглэсэн бодлогын шинэчлэл буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө хийж, хэрэгжүүлж буй үйл хэргүүд нийгэмд маш том өөрчлөлтийг авчирна гэж итгэж байна. Энэ бол талархууштай бөгөөд онцгой үзэгдэл.
