Үйл явдал1 мин унших
Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжих нэгдсэн арга хэмжээ боллоо

Сэтгүүлч Soko
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Soko
Тус арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр тусгай хэрэгцээт хүүхдүүдийг үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж, хүүхэд хөгжлийн булан ажиллаж байна.


Өнөөдрийн үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хуулийн хэлтэс, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Нэгдсэн эмнэлэг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Сүү Хувьцаат Компани | SUU JSC хамтран зохион байгууллаа. Хамтарч ажилласан Mонголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг MFWA болон нийт байгууллага, аж ахуйн нэгж, сайн дурын идэвхтэн болон иргэд оролцлоо.