Үйл явдал1 мин унших
Н.Учрал: Ирэх таван жилийн үндсэн чиглэлийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал: 10-р сарын 31-ээс өмнө УИХ-д Монгол Улсын ирэх таван жилийн төлөвлөгөөг өргөн барих хуультай. Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш 100 хоногийн хугацаанд ирэх таван жилийн үндсэн чиглэл дээр ажилласан.
Өмнөх таван жилийн чиглэл бол 12-р сарын 31-нд дуусгавар болж байгаа. Ингэснээр 2026-2030 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд оруулж, тус тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Таван жилийн төлөвлөгөөний чиглэлд нийцүүлж жилийн төлөвлөгөө баталдаг. Энэ таван жилийн үндсэн чиглэлд нийцүүлж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагддаг. Тэгэхээр таван жилийн төлөвлөгөө дээр суурилсан төсөв, төлөвлөлт, хяналт мониторинг үргэлжлэх ёстой. Тиймээс таван жилийн төлөвлөгөөг найман бүлэгтэйгээр хийж гүйцэтгэсэн.
Салбар бүрд нийт 14 хэлэлцүүлэг хийж, 644 бодит саналыг хүлээж авсан.
Эх сурвалж:
Mass.mn