#Коммент2 мин унших
Бөөрөлжүүтийн II блокийг ашиглалтад оруулж, төвийн нэгдсэн системд нийлүүлж эхэллээ

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
#Коммент2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа II цахилгаан станц 22 мВт, ДЦС-III 100 мВт хүрэхгүй цахилгаан үйлдвэрлэж байна. Одоо ажиллаж байгаа станцуудын турбин генераторуудын насжилт өвгөрсөн буюу 1960, 1970-аад онд үйлдвэрлэгдсэн.
Үйлдэрлэгч орон болж хөгжих нь эрчим хүчний хангамж, хүчин чадлаас шууд хамааралтай. Тиймээс Нийслэл Эрчим хүчний яамтай хамтарч Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний найдвартай хэрэглээг хангах эх үүсвэрийг барьж байгуулахаар төлөвлөсөн нь Бөөрөлжүүтийн цахилгаан станц төсөл байв. Олон жил яригдсан ч санхүү, хөрөнгө оруулалтаас үүдэж гацаад байсан юм.
Тус цахилгаан станц 150 МВт-ын хүчин чадал бүхий дөрвөн блокоос бүрдэнэ. Хоёрдугаар блок 2025 оны 10 дугаар сард, гуравдугаар блок 2027 онд, дөрөвдүгээр блок 2028 онд ашиглалтад орно.
Өнгөрсөн 10-р сард Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний 150 МВт-ын үйлдвэрийн блок ашиглалтад орсноос хойш 350 сая киловатт.цаг эрчим хүч үйлдвэрлэж, Улаанбаатар хотын төдийгүй төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлээд байгаа юм.
Өдгөө ийнхүү эрчим хүчний хязгаарлалтыг бууруулж, салбарын тогтвортой ажиллагааг хангахад бодит хувь нэмэр оруулах II блокийг ашиглалтад оруулж буй.



