Үйл явдал1 мин унших

Улаанбурханы дэгдэлтийг хумихад гол ачааг үүрэлцсэн өрхийн ЭМТ-ийн ажиллагсдад урамшуулал олгоно

Улаанбурханы дэгдэлтийг хумихад гол ачааг үүрэлцсэн өрхийн ЭМТ-ийн ажиллагсдад урамшуулал олгоно

Улсын хэмжээнд 227 өрхийн эрүүл мэндийн төвд 3867 эмч, сувилагч, мэргэжилтэн ажиллаж байна. 

Эрүүл мэндийн тусламжийг анхан шатанд хүргэх үйл ажиллагаа нь манай улсын эрүүл мэндийн салбарын хамгийн чухал суурь салбар билээ. Энэ утгаараа Эрүүл мэнд сайд болсон даруйдаа анхан шатны тусламж үйлчилгээг шинэ түвшинд гаргах бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн.

Тухайлбал, 2026 оны төсөвт өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэг иргэний санхүүжилтийг нэмэхээр тусгаж байна.

Өнгөрсөн хавар улаанбурханы дэгдэлтийг хумихад нөхөн дархлаажуулалтыг амжилттай зохион байгуулж, гол ачааг үүрэлцсэн ажлыг нь үнэлж Засгийн газраас 5 тэрбум төгрөгийн дэмжлэг гаргуулж, урамшуулал олгох гэж буйг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдэгдлээ.

Халдварт өвчинХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2012